Танилцуулга

Очир ХХК нь 1990 онд “Будын хувийн үйлдвэр” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын хамгийн анхны хувийн аж ахуйн нэгжүүдийн нэг төдийгүй хамгийн анхны хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан үйлдвэр гэдгээрээ онцлог түүхтэй. Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжсэн хүнд хэцүү цагт, хөгжил өөд тэмүүлсэн бүтээн байгуулалтын он жилүүдэд, нөр их хөдөлмөрлөсөн 30 жилийн хугацаанд Очир ХХК нь мод боловсруулах болон модон хийцийн үйлдвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хүнсний агуулах, уул уурхай, санхүүгийн салбарт олон төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэн Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Бид өөрсдийн итгэл үнэмшил, зорилго, зарчмаасаа ухралгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, өдөр бүр зогсолтгүй ажилласаар ирлээ. Өнөөдрийн байдлаар Очир бизнесийн групп нь “Очир Эстэйт” үл хөдлөх хөрөнгө, “Очир Вүүдс” модон хийцийн үйлдвэр, “OMS” хүнсний хөргөлттэй агуулах, “Илч Хужирт” геологи хайгуулын чиглэлээр, нийт 250 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Очир Вүүдс
Очир Эстэйт
Өү Эм Эс
Илч Хужирт

Бидний эрхэм зорилго

Бид өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар бүрт тэргүүлэгч байж,
Монгол Улсын хөгжлийн төлөө зогсолтгүй эргэх хөдөлгүүр байна.

Бидний эрхэмлэх үндсэн зарчмууд

Бидний эрхэмлэх үндсэн зарчмууд нь манай хувьцаа эзэмшигчид болон ажилтнуудын өдөр тутмын
үйл ажиллагаандаа мөрдөх үндсэн хууль байдаг.

Монгол Улсын хууль, дүрэм журам, олон улсын хэм хэмжээ, бизнесийн ёс зүйг чанд даган мөрдөнө.

Урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангасан, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах бизнесийн үйл ажиллагаа явуулна.

Аливаа ажлыг хүлээлтээс ямагт давуулан гүйцэтгэхийг зорино.

Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлах нь манай хөрөнгө оруулагчид болон ажилтнуудын үндсэн үүрэг байна.